Мэдээ, мэдээлэл

283 ББСБ санхүүгийн тайлангаа нийтэд мэдээлжээ

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу ББСБ нь санхүүгийн тайлан, бусад шаардлагатай баримт, материалаа аудитын байгууллагаар жилд нэгээс доошгүй удаа шалгуулж баталгаажуулах, санхүүгийн жил дууссаны дараах улиралд  багтаан нийтэд мэдээлэх үүрэг хүлээдэг.

  Дээрх хууль болон Санхүүгийн зохицуулах хорооноос мөрдүүлж буй журам, зааврын дагуу нийт 518 ББСБ нь 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийлгэж, олон нийтэд мэдээлэх үүрэгтэйгээс 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 315 ББСБ нь аудитын байгууллагаар баталгаажуулалт хийлгэсэн, 283 ББСБ нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлсэн байна.

  Энэ хуулийн хэрэгжилтийг 2016 оны жилийн эцэст буюу 12 дугаар сард Хорооноос шинээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдсон ББСБ-ууд ч ханган ажиллах үүрэгтэй гэдгийг Хорооны Хяналт шалгалтын газраас анхаарууллаа.