Мэдээ, мэдээлэл

Мэргэшсэн зээлийн эдийн засагчийн сургалт амжилттай явагдаж өндөрлөлөө.

Монголын ББСБ-уудын Холбооноос Үлэмж партнерс ХХН болон Үлэмж Консалтинг ХХК-ийн сургалтын төвтэй хамтран ББСБ-уудын зээлийн эдийн засагч нарт зориулсан хуулийн чиглэлийн сургалт 2017.05.24-ны өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө.Манай байгууллагаас  зээлийн эдийн засагч болон нягтлан бодогчоо тус сургалтанд хамрагдууллаа.

Мөн сургалтанд Холбооны гишүүн 40 гаруй ББСБ-уудын хуульч, зээлийн эдийн засагчид хамрагдлаа. Сургалт ББСБ-ын зээлийн эдийн засагчдыг тодорхой нөхцөл байдалд зээлийн болон барьцааны гэрээг байгуулах чадвар болон зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагад ББСБ-г төлөөлөн ажиллах чадвар, ажлын байрны тодорхойлолт заасны дагуу ажил үүргийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх, багаар ажиллах чадварыг олгох чиглэлээр явагдлаа.

Сургалтанд оролцогчиддоо цаашдын ажлын өндөр амжилт хүсье.