Байгууллагын тухай

Эрхэм зорилго

Бид хүсэл тэмүүлэл, аз жаргалтайгаар хүмүүст болон эх дэлхийдээ тусалж, бүтээлч үр ашигтай ажиллаж тогтвортой хөгжилд тэмүүлнэ.

Хэтийн зорилго

Санхүүгийн хүчирхэг бизнесийн үндэс суурийг бий болгоно

Уриа

Бид таны амжилтын түлхүүр 

ҮНЭ ЦЭНЭ

ХҮМҮҮН БАЯЛАГ

Хүн бүрийн мэдлэг туршлага, авъяас чадвар, бүтээлч чанар, хүсэл тэмүүлэл, эерэг хандлага нь байгууллагын  гол хөдөлгөгч хүч, үл шавхагдах баялаг тул бид тасралтгүй хөгжүүлэн, халамжлан дэмжинэ.

ХЭРЭГЛЭГЧИЙН ДЭЭДЛЭЛ

Хэрэглэгч бүрт чин сэтгэлээсээ хандаж,  тогтвортой түншлэлийн харилцааг бүрдүүлэхийг зорьж ажиллах бөгөөд тэдний хүлээлтийг давахуйц бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэхэд чиглэн ажиллана.

ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ

Бид ажилдаа зүрх сэтгэлээсээ хандан, эрхэм зорилго,  хүсэл тэмүүлэлдээ хүрэх гал халуун эрмэлзэлтэй байж, бэрхшээлийг даван туулах дайчин,  цуцашгүй эрч хүчтэй чанарыг эрхэмлэж өөрийнхөө болон компанийн ирээдүйг бүтээнэ.

ХАРИУЦЛАГА

Бид үйл ажиллагаандаа шударга байдлыг эрхэмлэж, Хүмүүс болон Эх дэлхийн сайн сайхны төлөө, нийгэмд хариуцлагатай хандах, итгэл үнэмшил, соёлыг бий болгохыг чухалчилна.