Байгууллагын тухай

 

 Монголиан Мортгэйж Фанд  ББСБ ХХК-ийн хамт олон,   харилцагч, хамтран ажиллагч түншүүд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 

 Бид 5 жилийн өмнө үүдээ  нээн өрхөө татаж бизнесийн  гараагаа эхэлж байсан бол  өнөөдөр “Санхүүгийн зах  зээлд жишиг болохуйц Олон  улсын санхүүгийн нэгдэл  болох” зорилго тавин идэвх  зүтгэлтэй ажилласны үр  дүнд Монгол улсын бичил  санхүүгийн зах зээлд өөрийн  байр сууриа эзэлж,  үйлчлүүлэгчдийнхээ  талархлыг хүлээн ажиллаж  байна. 

Манай хамт олон санхүүгийн  үйлчилгээг хүн бүрт тэгш хүргэхийн тулд дэлхийн  бичил санхүүгийн зах зээлийн шинэ ололт амжилтыг үйл ажиллагаандаа  цаг алдалгүй нэвтрүүлэх зорилт  тавин үйл ажиллагааны цар хүрээ, нэр төрлийг нэмэгдүүлж, нийгмийнхээ өмнөхүлээсэн үүрэг хариуцлагаа амжилттай хэрэгжүүлж яваадаа баяртай  байна. 

Бид орчин үеийн хөгжил  дэвшилтэй хөл нийлүүлэн  “ТАНЫ САНХҮҮГИЙН  ХӨТӨЧ” уриагаа бүрэн хэрэгжүүлж, жижиг, дунд  бизнес  эрхлэгч ААН,  иргэдийн хүсэл сонирхолд  нийцсэн санхүүгийн түргэн шуурхай, уян хатан,  найдвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг мэргэжлийн  өндөр тvвшинд үзүүлж, Монгол улсынхаа нийгэм,  эдийн засгийн хөгжилд  тодорхой хувь нэмэр  оруулан ажиллах болно.

Хамтран ажиллах харилцагч, эрхэм түншүүд  та бүхний ажил үйлс  дэвжин дээшлэх болтугай.