НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Буцалтгүй тусламж хөтөлбөр

Манай банк бус санхүүгийн байгууллага нь нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллагсдаа дараах мөнгөн тэтгэмжийн буцалтгүй тусламж үзүүлдэг.

  • Амь насны
  • Гэр бүл болсны
  • Гачигдлын
  • Нярайн
  • Сургалтын

 Хүүхдийн бэлэг хөтөлбөр

Шинэ жилийн баяр болон Эх үрсийн баярыг тохиолдуулан бүх ажилтнуудынхаа хүүхдүүдэд бэлэг хүргүүлдэг.

Цалинтай чөлөө хөтөлбөр

Дор дурдсан нөхцөлд ажилтанд цалинтай чөлөө олгодог:

  • Гэр бүл болж хуримаа хийхэд
  • Аав болоход
  • Төрсөн өдрийн бэлэг 
  • Гэр бүлд хүнд гарз тохиолдоход

Сургалтын хөтөлбөр

Мэргэжлийн зэрэг ахиулах, сурч боловсрох эрмэлзлэлийг дэмжин ажиллахаас гадна байгууллагаас ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, оюуны хөрөнгө оруулалт хийхээр   долоо хоног бүрийн Даваа гаригт сонирхолтой зочин багш урин “Мастер Жиргээ” сургалт зохион байгуулдаг ба МББСХ болон ХАҮТ- аас хамтран зохион байгуулагддаг аливаа сургалтуудад ажилтнуудаа үнэ төлбөргүй хамруулдаг.

Эрүүл мэндийн үзлэг хөтөлбөр

Манай байгууллага нь нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр ажиллагсдаа эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулдаг.